Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн тѳмѳр замын бүтээн байгуулалтын шав тавих ёслол боллоо

Орон нутагт | Дорноговь
sarantsetseg@montsame.mn
2019-05-24 17:15:50

Дорноговь. /МОНЦАМЭ/ Монгол Улсад “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2010 оны 32-р тогтоолоор батлагдсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын бүтээн байгуулалтын шав тавих ёслол Дорноговь аймгийн Мандах сумын нутагт боллоо.  

Арга хэмжээнд Монгол Улсын Ерѳнхийлѳгч Х.Баттулга оролцож үг хэлсэн бол шав тавих ёслолд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Зам тээврийн хѳгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нар оролцсон.

Мөн  Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин,  Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн захирал Ц.Цэнгэл болон албаны хүмүүс, иргэдийн тѳлѳѳлѳл оролцов.

Тус чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийг дотоодоос шийдэх бөгөөд эхний ээлжийн санхүүжилтийг "Монголын төмөр зам" ТӨХК хүүгүй 20 жилийн хугацаатай 750 орчим тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт цаас гаргаж, уг үнэт цаасыг нүүрс тээвэрлэлтийн төлбөрөөс суутгах зэрэг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр "Эрдэнэс-Тавантолгой" ХК худалдан авах замаар санхүүжүүлж байгаа ажээ. 


Холбоотой мэдээ