Зорчигчдыг аварсан нисэх онгоцны үйлчлэгчийг баатар гэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-07 15:07:12

МОСКВА. /РИА Новости/. Их Британийн “Daily Mail”, “Metro” зэрэг цахим хуудсанд гарсан "Аэрофлот" агаарын тээврийн “Sukhoi Superjet 100” нисэх онгоцны ослын талаарх мэдээлэлд олон хүн сэтгэгдэл үлдээжээ.


Sukhoi Superjet 100” нисэх онгоц нь Шереметьево нисэх онгоцны буудалд ослын буулт хийх үедээ шатсан юм. Онгоц шатах үеэр онгоцны багийн бусад гишүүдийн хамт зорчигчдыг аварсан онгоцны үйлчлэгч Татьяна Касаткинагийн үйлдлийг Их Британийн сэтгүүлчид онцлон тэмдэглэжээ.


Сэтгэгдэл үлдээсэн хүмүүсийн дийлэнх нь онгоцны үйлчлэгчийг “баатар” хэмээн нэрлэжээ. “Чи бол жинхэнэ баатар. Эрэлхэг зоригтой, мэргэжилдээ үнэнч байж, аль болох олон зорчигчийг аврахын төлөө чин зоригтой байсанд таньд баяр хүргэе” хэмээн нэгэн хэрэглэгч бичсэн байна.


Москва-Мурманск чиглэлд хөөрсөн “Sukhoi Superjet 100” нисэх онгоцны осол өнгөрсөн ням гарагийн орой болсон юм. Хөөрснөөс хойш 28 минутын дараа нисгэгч ослын буулт хийх үед хөдөлгүүрүүд шатаж, удалгүй онгоцны сүүл хэсэг бүхэлдээ шатсаны улмаас 41 хүн амиа алдсан юм. 

Холбоотой мэдээ