Тамирчдад шаардлагатай уураг, амин дэмээр хангахаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-25 09:15:03

Yндэсний шигшээ багийн тамирчдад “Моносфарм трейд”, “Азифарм”, “Олл мастерс”, “Тамирчин нөхөн сэргээх сувилал” ХХК-ууд эм витаминжуулалт олгохоор болж ажиллахаар болж эдгээр компанийн төлөөлөгчид БТСХТ-ийн дарга  Д.Жаргалсайхантай гэрээ байгуулжээ.

ЭМСЯ-ны харьяа БТСХТ-өөс 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр зарласан “Тамирчдад шаардлагатай уураг, амин дэм, эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” тендерийг 8 компани худалдан авснаас 2016 оны 2-р сарын 16-ны өдөр 4 компани нь саналаа ирүүлж нээлтэд оролцсон. Тендерт оролцсон 4 компаниас “Моносфармтрейд” ХХК-нийн ирүүлсэн 10 багц нь  хамгийн сайн үнэлэгдэж, 2016 оны 3-р сарын 09-ны өдөр 273,118,789 /хоёр зуун далан гурван сая нэг зуун арван найман мянга долоон зуун наян ес/ төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах гэрээ хийгджээ.

Харин “Азифарм” ХХК нь манай байгууллагаас явуулсан тендерийн үнийг 30 хувь бууруулах албан бичиг илгээсэн ч дүнг бууруулалгүй саналаа ирүүлсэн бол “Олл мастерс” ХХК нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14.1.2, тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 12.1/а/, 12.1/б/, 13.1 дугаар зүйлд заасны дагуу тендер ирүүлээгүй юм.

“Тамирчин нөхөн сэргээх сувилал” ХХК нь тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 12.1/а/, 12.1/б/, 13.1 дугаар зүйлд заасны дагуу тендер ирүүлээгүй тул тендерээс татгалзсан. Нийт 19 багцад тендер зарласнаас 10 багц дээр “Моносфармтрейд”ХХК-тай худалдан авах гэрээ хийж, үлдсэн 9 багц дээр дахин тендер зарлах цаг хугацаа богино, дахин тендер зарлахад 5 дугаар сар хүртэл тамирчдын эм, амин дэмжүүлэлт оройтох, үр дүн гарахгүй байх, хугацаа алдах зэрэг шалтгаан байв.

Эдгээр компанитай 2015 онд хамтран ажилласан тул “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 34.1.5 заалтыг үндэслэн шууд гэрээ байгуулжээ. Үүнд: “Азифарм” ХХК-тай 7 багц дээр 126 сая 111 мянга 750 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах, “Тамирчин нөхөн сэргээх сувилал” ХХК-тай 1 багц дээр 14 сая 945 мянган төгрөгийн уураг, нүүрс ус, амин дэм худалдан авах, “Олл мастерс” ХХК-тай 1 багц дээр 386 сая 200 мянган төгрөгийн уураг, амин дэм худалдан авах гэрээг тус тус байгуулан тамирчдын уураг, амин дэмээр төлөвлөгөөтэй хяналттай хангах үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл хангагдсан хэмээн БТСХТ-ийн Спортын анагаах ухааны албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ