Амралтгүй ажилладаг эмэгтэйчүүдийг баярлууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-24 17:33:33

Өвөрхангай аймгийн Улаан загалмайн хорооноос зохион байгуулж байгаа “Малчдадаа тусалъя” нэг сарын аян үргэлжилж байна.

Аянд аймгийн Цагдаагийн газрын хамт олон идэвхтэй оролцож, 600 мянган төгрөгний өвсийг хаваржилт хүндэрч буй газрын малчдад тусламж болгон илгээлээ. Хандивын өвсийг Баян-Өндөр сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга Ю.Дуламхорлоод хүргүүлсэн юм.

Мөн аяны хүрээнд “Нэг сурагч-Нэг нэмнээ” арга хэмжээг ерөнхий боловсролын сургууль бүр зохион байгуулж байгаа ба сурагчид хуучин хувцсаар нэмнээ оён нийлүүлж байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ