"Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа-бидний ойлголтоор" гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-05-03 18:13:57

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагаас аймгийн хэмжээнд “Эрүүл аюулгүй орчин-Таны оролцоо"- "Иргэдийн оролцоотой-Байгаль орчны хяналт” сарын аяныг 2019 оны 04-р сарын 01-нээс 05-р сарын 01-ний хооронд зохион байгуулсан. Дээрх аяны хугацаанд олон салбарыг хамруулсан нэлээд ажлыг төлөвлөн хийсэн байна.

Энэ ажлын хүрээнд "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа-бидний ойлголтоор" гар зураг болон "Байгаль орчноо хайрлая" сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг ЕБС-ийн “Хүмүүн” цогцолбор сургууль сурагчдынхаа дунд зарласан байна.

 "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа-бидний ойлголтоор" сэдэвт гар зургийн уралдааныг ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж дүгнэжээ.

Уралдааны тэргүүн байрт 11в ангийн сурагч Б.Батцэцэг, дэд байрт 10ж ангийн сурагч Ц.Баяцэцэг, гутгаар байрт 11в ангийн сурагч М.Мөнххүслэн нар орсон бол тусгай байрт 10а ангийн сурагч Б.Отгонлхам шалгарсан байна. Сурагчдыг батламж, мөнгөн шагнал, бэлэг дурсгалын зүйлээр урамшуулжээ.

 "Байгаль орчноо хайрлая" сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд тус сургуулийн 22 сурагч оролцжээ. Уралдааныг дүгнэхэд  нэгдүгээр байрт 11а ангийн сурагч Ц.Хүслэн, хоёрдугаар байрт 11г ангийн сурагч  Ц.Өсөхбаяр, гуравдугаар байрт 10б ангийн сурагч Б.Халиун, харин тусгай байрт 11ё ангийн сурагч З.Нинждарь, 10ж ангийн сурагч Б.Энхжин нар амжилт үзүүлсэн байна. Уралдаанд амжилт гаргасан хүүхдүүдийг батламж, мөнгөн шагнал, бэлэг дурсгалын зүйлээр шагналаа гэж аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ