Увс лигийн 2019 оны аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-05-03 18:01:12

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан Увс лигийн 2019 оны аварга шалгаруулах тэмцээн 6 сарын турш үргэлжилж, энэ сарын 2-нд дүнгээ гаргалаа. Лигийн аварга шалгаруулах тэмцээнд нийтдээ найман баг өрсөлдсөнөөс Б.Намхай ахлагчтай Хар тарвагатай ХК-ийн “Алтан шонхор” баг тэргүүн байр эзэлсэн юм. 

Харин Н.Баатархүү ахлагчтай Ундарга-Увс ХХК-ийн “Ундарга” баг хоёрдугаар байр, Я.Сумъяабазар ахлагчтай ББЭХС ТӨХК-ийн “Western warriors” баг гуравдугаар байр тус тус эзэллээ. Лигийн “Үнэ цэнтэй тоглогч”-оор “Western warriors” багийн төвийн тоглогч, сагсан бөмбөгийн Спортын мастер Ц.Баянмөнх шалгарсан бол “Финалын шатны үнэ цэнтэй тоглогч”-оор Спортын мастер Я.Бат-Орших тодорлоо.

 

Холбоотой мэдээ