Мөрөнгөөс Эрдэнэбулган сумын чиглэлд дугуйн спорт аялал болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-05-01 23:45:49

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас 2014 оноос эхлэн "Унадаг дугуйтай Мөрөн" аяныг хэрэгжүүлж байгаа билээ. Өнгөрсөн жил Мөрөнгөөс Баатарван амралт хүртэл дугуйн аялал зохион байгуулж байсан бол энэ жил Мөрөн хот үүсч хөгжсөний 210 жилийн ойд зориулан Мөрөн Эрдэнэбулган чиглэлийн 230 км замд унадаг дугуйн спорт аялал зохион байгуулахаар болжээ.

Аяллыг цаг агаарын байдлыг харгалзан үзэж товыг нь зарлах гэнэ. Иргэд дугуй унаснаар хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, стресс ядаргаа тайлагдаж, зүрх, уушгины ажиллагаа сайжирдаг төдийгүй чихрийн шижин цусны даралт ихсэхээс урьдчилан сэргийлэх эрүүл мэндэд тустай юм. Аялалд оролцсоноор дугуйгаар идэвхтэй хөдөлгөөн хийхээс гадна байгалийн сайхныг үзэх ач холбогдолтой ажээ.

Холбоотой мэдээ