Япон улс руу ажиллах хүч гаргах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-04-30 17:43:34

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм, "Фүкүтоми Би Жи Ай интернейшнл" ХХК-ийн захирал Ж.Эрдэнэбулган нар Япон улс руу үндсэн болон гэрээт нөхцөлөөр ажиллах хүч гаргах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тодруулбал, Япон хэлний сургагч багш нарыг сонгон шалгаруулж, сургалтын төв байгуулан шалгалтын босго оноо хангасан хүмүүсийг тоо харгалзахгүй Япон улсад ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм. Уулзалтад УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, Засаг даргын орлогч Ж.Ганбат, "Фүкүтоми Би Жи Ай интернейшнл" ХХК-ийн Япон хэлний багш Э.Цэрэнбал нар оролцсон юм.

Холбоотой мэдээ