Шинэ-Идэр сумын нутагт гарсан түймрийг цурманд оруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Баяннуур багийн Бөгсийн дөмөг гэдэг газар сумын төвөөс хойд зүгт 45 км-т ойн түймэр өнгөрсөн бямба гарагт гарсан бөгөөд түймрийг өчигдөр цурманд оруулсан байна.
Түймрийн голомтод Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашинтай, орон
нутгийн 23 иргэн, 2 автомашинтай бүрэн унтраахаар ажиллаж байна. Тус аймгийн
хэмжээнд хуурайшилт ихтэй Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Тариалан, Галт, Шинэ-Идэр зэрэг
5 сум хуурайшилтын 4-р зэрэг буюу түймрийн эрсдэл нэн их аюултай, 7 сум
хуурайшилтын 3-р зэрэгт түймрийн эрсдэл аюултай түвшинд хүрсэн учраас ард иргэдийг
болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжилж байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас
анхаарууллаа.