Засаг дарга “Нөхөрсөг бичил уурхайн холбоо” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-04-29 10:04:02

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг “Нөхөрсөг бичил уурхайн холбоо ТББ-ын тэргүүн Ж.Цэцэгмаа нар хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус гэрээ нь Монгол улсын Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хууль, Монгол Улсын Их хурлаас баталсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор баталсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахад орон нутгаас дэмжлэг үзүүлэх зорилготой аж.   

Энэхүү санамж бичгийн хүрээнд :
Бичил уурхайн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тухайн орон нутагт хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийг зохион байгуулалтад оруулах, зохион байгуулалтад орсон бичил уурхайчдын газрын асуудлыг шийдвэрлэх замаар үйл ажиллагааг албажуулах, бичил уурхай эрхлэгчид мөн хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн дэлгэрэнгүй бүртгэлийг хөтлөн, цахим мэдээллийн сан үүсгэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгал, бичил уурхайн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм, зааварчилгаа, хүний эрх, жендэрийн тэгш байдал, мөнгөн усны хор хөнөөлийг таниулах талаар сургалт зохион байгуулах. Мөн тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд бичил уурхайн үйл ажиллагааг албажуулах, хариуцлагатай бичил уурхайг төлөвшүүлэх чиглэлээр нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага бичил уурхайчдад төрийн үйлчилгээ хүргэх чиг үүрэг бүхий орон нутгийн бусад төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, нэгдсэн удирдлагаар хангах
. Түүнчлэн бичил уурхайн орон нутгийн эдийн засагт оруулж буй хувь нэмрийг түгээн дэлгэрүүлж, сайн туршлага бүхий бичил уурхай эрхлэгч, байгууллагын үйл ажиллагаатай танилцах, туршлагыг хуваалцах зэрэг үйл ажиллагааны чиглэлийг баримтлан ажиллах аж
Мөн өөрсдийн олборлосон ашигт малтмалаа Стандарт хэмжилзүйн хэлтсийн Үнэт металлын сорьц тогтоох лабораторид тушааж орон нутагтаа хөрөнгө оруулалт хийх
ээр гэрээнд тусгагджээ.

 

Холбоотой мэдээ