“Jenesys 2.0" хөтөлбөрт хамрагдсан спортын салбарын залуус МҮОХ-нд зочиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-04-25 15:07:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн Азийн XXI зууны хүүхэд залуучуудын харилцааг өргөжүүлэх зорилгоор Япон улсын засгийн газраас “Jenesys 2.0” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.


Япон  орны соёл заншил, түүхэн газар, өндөр хөгжилтэй хотоор аялах уг хөтөлбөрт Монгол Улсаас жил бүр спорт, соёл, шинжлэх ухаан-технологийн салбарын нийт 80 гаруй залуу хамрагддаг байна. Дөрөв дэх жилдээ хэрэгжүүлсэн энэ удаагийн хөтөлбөр нь гуравдугаар сарын 10-18-нд болж, спортын салбарыг төлөөлөн 16 залуу тамирчин хамрагдав.


Өчигдөр /2019.04.24/ МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Япон улсын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ичиока, тэргүүлэх ажилтан П.Чинзориг нар болон “Jenesys 2.0” хөтөлбөрт хамрагдсан залуу тамирчдыг хүлээн авч уулзлаа. 


Уулзалтаар Кэндогийн тамирчин Г.Уранчимэг залуучуудыг төлөөлөн хөтөлбөрийн тухай танилцуулга хийж, сэтгэгдлээ хуваалцсан байна. Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг “Jenesys 2.0” хөтөлбөрийг хэрэгжүүлж буйд талархал илэрхийлэн цаашид олон хүүхэд, залуусыг хамруулж, залуу тамирчдыг дэмжих талаар Япон улсын элчин сайдын яамны төлөөлөгчидтэй санал солилцов.

Холбоотой мэдээ