Хүүхдийн урлагийн наадамд 44 авьяаслаг хүүхэд шалгараад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-25 13:00:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Монголын хүүхдүүд”  сэдэвт Хүүхдийн урлагийн их наадмыг 21 аймаг, Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гурван үе шаттай зохион байгуулж байна.  

Уг наадам Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын өвийг хүүхэд багачуудад өвлүүлж монгол үндэстний соёл урлаг, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой юм.

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд энэ сарын 1-20-нд болсон нэгдүгээр шатны үзлэгт 1600 гаруй хүүхэд оролцсон. Үүнээс хоёр дахь  шатанд 322 авьяаслаг хүүхэд шалгарчээ.

Нийслэлийн бүсийн хоёр дахь шалгаруулалтаас 44 хүүхэд тунаж үлдээд байна. Эдгээр хүүхдэд гуравдугаар шатны шалгаруулалтад оролцох эрхийн бичгийг нь өчигдөр Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас гардуулан өгсөн байна.

Холбоотой мэдээ