Чуулганаар Эрдэнэсийн сангийн 2019 оны төсвийн тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-04-25 08:42:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагийн хуралдаанаар 17 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.


Хэлэлцэх асуудлын жагсаалтад “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай”, С.Зоригийг хөнөөсөн хэргийг судлах түр хороо байгуулах тогтоолын төсөл багтжээ. Мөн Усны тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай болон Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Түүнчлэн  Монгол Улсын Эрдэнэсийн сангийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, 2019 оны төсвийн тухай тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос “Хорт хавдрын өвчлөл, түүний илрүүлэлт болон эмчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар” Ерөнхий сайдад хандан тавьсан асуулгын хариуг сонсоно.

Холбоотой мэдээ