Жюү жицүгийн ДАШТ-ээс Б.Эрдэнэбаяр, Г.Отгонбаатар нар мөнгөн медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-04-24 12:25:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жюү жицүгийн Мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 9 тамирчин барилдсанаас 2 тамирчин мөнгөн медалийн эзэд болов.


АНЭУ-ын Абу-Даби хотноо болж буй жюү-жицүгийн ДАШТ-ий мастерс 3 ангиллын хөх бүсний 94 кг-д Гаруда академийн Барбаатарын Эрдэнэбаяр мөнгөн медаль хүртлээ.



Тус тэмцээний мастерс 1 ангиллын хөх бүсний 77 кг-д Нийслэлийн цагдаагийн газрын дэд ахлагч, Баялаг дэвжээний тамирчин Галсанпунцагийн Отгонбаатар мөнгөн медаль хүртлээ.

 

Холбоотой мэдээ