БНАСАУ руу чиглэсэн шүүмжлэлээ зөөлрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-23 13:49:55

ТОКИО. /Kyodo/. Японы Гадаад хэргийн яам “Дипломат үйл ажиллагааны асуудлаарх хөх ном” илтгэлдээ БНАСАУ руу чиглэсэн шүүмжлэлээ зөөлрүүлжээ. Илтгэлийг Японы Гадаад хэргийн сайд Таро Коно сайд нарын танхимын хуралдааны үеэр танилцуулсан байна.


“БНАСАУ-д үзүүлэх шахалтыг байж болох дээд хэмжээгээр нэмэгдүүлэх” хэмээн 2018 онд бичигдэж байсан хэллэгийг илтгэлээс хассан байна. БНАСАУ-ын эрх баригчдад үзүүлэх шахалтыг нэмэгдүүлэх тухай хэллэгийг ашиглахаас татгалзахыг олон улсын хамтын нийгэмлэг өнгөрсөн онд АНУ-д уриалж байсан юм. Энэ онд гаргасан “Дипломат үйл ажиллагааны талаарх хөх ном”-нд Япон улс мөн "БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр нь байнгын аюул занал учруулж байна" гэх үгсийг ашиглахаа больсон байна.


АНУ, БНАСАУ-ын удирдагчдын анхны түүхэн дээд хэмжээний уулзалт өнгөрсөн онд Сингапурт болсон юм. Уулзалтын дүнд талууд хамтарсан мэдэгдэл гаргасан. Харин хоёр дахь уулзалт Вьетнамын Ханой хотод болсон хэдий ч тус уулзалтаар талууд тохиролцоонд хүрч чадаагүй юм. 

Холбоотой мэдээ