Триполи руу хийх дайралтынхаа хоёрдугаар үе шатыг эхлүүлэхээ мэдэгджээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-23 13:13:08

МОСКВА. /Аиф/. Триполи руу хийх дайралтынхаа хоёрдугаар үе шатыг эхлүүлэх тухайгаа Ливийн Үндэсний армийн командлагч Халиф Хафтар мэдэгджээ. Энэ удаагийн халдлагын үеэр явган цэргийн хүчнийг ашиглах болно хэмээн “Al-Wasat” армийн албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн байна.


Ливи улсын засгийн эрх мэдэл хоёр хуваагдчихаад байгаа юм. Фаиз Сараж тэргүүтэй Үндэсний зөвшилцлийн Засгийн газар нийслэл Триполи хотод, харин Ливийн Үндэсний армийн дэмждэг, парламентаас сонгогдсон Абдалла Абдуррахман ат-Танигийн тэргүүлдэг сайд нарын түр танхим тус улсын зүүн нутагт үйл ажиллагаагаа явуулж байна. 

 

Ливийн Үндэсний армийн командлагч Халиф Хафтар Триполи хот руу хийх дайралтаа эхлүүлснийг дөрөвдүгээр сарын 4-нд мэдэгдсэн билээ. Харин Сараж өөрийн хяналтад байдаг цэргүүдээ байлдааны бэлэн байдалд оруулах тушаал өгсөн. Байлдааны ажиллагаа одоогийн байдлаар нийслэл хотын орчимд болж байгаа аж.

 

Хамгийн сүүлд мэдээлснээр, Триполи хот орчимд болж буй байлдааны ажиллагааны улмаас 250 гаруй хүн амиа алдаж, 1200 гаруй хүн шархадсан байна. 

Холбоотой мэдээ