ЕХ-ны орнууд Шри-Ланкад болсон террорист халдлагатай холбогдуулан эмгэнэл илэрхийлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА.
/РИА Новости/. Шри-Ланкад дэлбэрэлт болсонтой холбогдуулан Герман,
Бельги, Польш болон Австралийн Гадаад хэргийн яам эмгэнэл илэрхийлжээ.
Шри-Ланкагийн сүмүүд болон зочид буудлуудад болсон дэлбэрэлтийн улмаас 185
хүн амиа алдаж, 500 орчим хүн бэртсэн тухай телевизийн “News 1st” суваг мэдээлсэн байна.
“Шри-Ланкад болсон аймшигт халдлага
биднийг цочирдууллаа. Энэ халдлагыг бид эрс зэмлэн буруушааж байна. Эдгээр
халдлага нь сүсэгтнүүд болон аялагчид рүү чиглэсэн нь илэрхий байна. Ийм
үйлдлийг юу ч зөвтгөж чадахгүй” хэмээн Германы Гадаад хэргийн сайд Хайко Маас халдлагатай холбогдуулан мэдэгджээ.
Түүнчлэн Бельгийн Гадаад хэргийн сайд Дидье Рейндерс энэхүү халдлагыг
зэмлэн буруушааж байгаагаа “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
“Шри-Ланкад болсон террорист
халдлагыг манай улс эрс зэмлэн буруушааж байна. Манай улс аль ч терроризм болон
хүчирхийллийг зэмлэн буруушаадаг. Энэ халдлагад бэртсэн, амиа алдсан хүмүүсийн
гэр бүлийнхэн, ойр дотныхонд манай Гадаад хэргийн яам эмгэнэл илэрхийлж байна” хэмээн
Польшийн Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ дурджээ.
“Шри-Ланка дахь шүтлэгийн газарт чиглэсэн халдлага намайг ихээхэн
цочирдууллаа. Дээд комиссаруудтай би ярилцсан. Манай албаны хүмүүс Шри-Ланка
дахь байгууллагуудтай хүнд цаг үед хамтран ажиллаж байгаа” хэмээн Австралийн
Гадаад хэргийн сайд Мэрис Пэйн “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.