Малын маханд антибиотикийн үлдэгдэл шалгах шинжилгээ хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-04-20 21:24:53

Завхан/МОНЦАМЭ/. Завханы Эрдэнэхайрхан сум ИТХ-ын шийдвэрээр малчид бэлчээрийг хуваарьтайгаар эзэмших төлөвлөгөө гарган мөрдүүлж хэвшээд байна.

Бэлчээрийг зөв зохистой хуваарийн дагуу эзэмших нь бэлчээрийн доройтлоос сэргийлээд зогсохгүй, бэлчээрийг өнжөөснөөр ургамлын ургалт сайжрах, нөхөн сэргээгдэх боломжийг бүрдүүлээд байгаа талаар тус сумын ЗДТГ-аас мэдээлэв.  

Мөн Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт-малын эрүүл мэнд” хөтөлбөрийн хүрээнд малын маханд антибиотикийн үлдэгдэл шалгах лабораторийн шинжилгээний багаж тестийг хэрэглэж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар нийт бог малын 80 гаруй хувь, бод малын 90 орчим хувь антибиотикийн үлдэгдэл шалгах лабораторийн шинжилгээнд хамрагдаад байна. Тус сум 363.6 мянган бэлчээрийн талбайтай, 318 малчин өрхтэй ажээ. Хүнсний дотоодын хэрэгцээнд 40 гаруй мянган толгой  малыг өнгөрсөн өвөл эдийн засгийн эргэлтэд оруулсан байна. 

Холбоотой мэдээ