Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг сонсож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танилцуулахтай холбогдуулан хаалттай горимд шилжив.
Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд Монголын үндэсний радио телевиз /МҮОНРТ/-ийн Үндэсний зөвлөлийн таван гишүүнийг түдгэлзүүлж, оронд нь нэр дэвшсэн таван хүнийг томилсон юм.