С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурлын тэмдэглэл, шийдвэрийг ил болгохыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2019-04-19 13:33:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ИЗНН-аас төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүсэн гурван шатны шүүх хуралдааны тэмдэглэл, шийдвэрийг нийтэд ил болгох шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон тагнуулын байгууллагын удирдлагуудад өнөөдөр хүргүүлэв.


Энэ талаар тус намын дарга Ц.Ганхуяг, “Монголын төр, нийгмийн зүтгэлтнийг хөнөөсөн хэрэг гарснаас хойш 21 жил өнгөрлөө. Энэ хэргийг үйлдсэн гэх гурван хүнд 2017 онд 20 жилийн ял оноосон ч мөрдөн байцаалтын явцад сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн асуудал нийгэмд шуугиан дэгдээгээд байна. Хэргийн талаар олон нотлох баримт хууль, хяналтын байгууллагуудад бий. Өөрөөр хэлбэл, зөвхөн 20 минутын бичлэгээр сэжигтнүүдийг буруугүй гэж дүгнэх боломжгүй.  Тиймээс бүх шатны шүүх хуралдааны тэмдэглэл, шийдвэрийг ил болгохыг шаардаж байна” гэлээ. 

Холбоотой мэдээ