Цахим спортын “D13 Esports” баг ирэх сард Малайз улсыг зорино

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-04-18 16:19:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим спортын CSGO тоглоомын “D13 Esports” баг, Малайз улсад болох The Elite Championship Series 2019 тэмцээнд оролцох урилга хүлээн авсан байна.


Ирэх тавдугаар сарын 3-5-нд зохион байгуулах 12 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Монгол Улсын “D13 Esports”, Тайландын “Beyond”, Индонезийн “XCN”, Малайзын “FrostFire”, гэсэн дөрвөн баг оролцох юм байна. Манай баг энэ сарын сүүлээр Беларус улс руу гурван сарын хугацаатай бэлтгэл хийхээр явах гэж байв. Харин уг бэлтгэл нь хойшилжээ.  


“D13 Esports” багийн бүрэлдэхүүнд нь өөрчлөлт орж, багийн бүрэлдэхүүнд Tamiraarita, shinobi, worldpeace, rate, sKINEE нэрээр тоглодог тоглогчид багтсан байна.

Холбоотой мэдээ