Иванка Трамп Дэлхийн банкны тэргүүний суудлаас татгалзжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-04-18 13:01:17

ВАШИНГТОН. /BBC/. “Дэлхийн банкны тэргүүний албыг хаших эсэх талаарх аавынхаа саналаас татгалзсан” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка Трамп мэдэгдсэн байна.


Өнгөрсөн долоо хоногт Д.Трамп “The Atlantic” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, Иванка тоондоо сайн учраас түүнээс Дэлхийн банкны өндөр албан тушаалыг хаших хүсэлтэй байгаа эсэхийг нь асуусан гэж хэлжээ.


“Одоогийн ажилдаа сэтгэл хангалуун байгаа” гэж И.Трамп аавынхаа асуултад хариулсан ажээ. Тэрбээр одоо Цагаан ордны зөвлөхийн албыг хашдаг юм. Гэсэн хэдий ч И.Трамп Дэлхийн банкны шинэ ерөнхийлөгчөөр АНУ-ын эдийн засагч Дэвид Малпассыг сонгох эцсийн санал хураалтад оролцсон байна.


И.Трамп Кот д’Ивуар улсад аялах үеэрээ “Associated Press” агентлагт өгсөн ярилцлагадаа, Д.Малпасс маш сайн ажиллана гэдэгт итгэлтэй байна гэж хэлжээ. Хэрэв Ерөнхийлөгч өөр чухал албан тушаал хашихыг санал болговол яах вэ? гэсэн асуултад тэрбээр аль алийг нь хашина хэмээн хариулжээ. 

Холбоотой мэдээ