ЕХ-ны удирдагчид Брюсселийн халдлагын талаар хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-23 13:35:25

МОСКВА. /RIA Novosti/. Европын Холбооны /ЕХ/ Дотоод хэрэг болон хууль зүйн асуудал хариуцсан зөвлөлийн хурлыг Бельгийн эрх баригчдын хүсэлтээр Нидерландад зохион байгуулахаар болсон тухай тус улсын Аюулгүй байдлын сайд Арт ван дер Стер “Twitter” хуудсандаа мэдээлжээ. Уг хурлаар Брюссельд үйлдсэн халдлагыг хэлэлцэх аж.

Түүний хэлснээр, уулзалт пүрэв гарагийн өглөө болж магадгүй.

Нидерланд улс нь одоо ЕХ-ны гишүүн орнуудын Дотоод хэргийн  болон Хууль зүйн сайд нарын хурлуудыг даргалж байгаа аж.

Брюсселийн олон улсын нисэх онгоцны буудалд мягмар гарагийн өглөө орон нутгийн цагаар 08 цаг орчимд хоёр дэлбэрэлт болсон юм. Тэсрэх төхөөргүүдийн нэгийг амиа золиослогч террорист дэлбэлсэн байж магадгүй гэж Бельгийн эрх баригчид үзэж байна. Гурав дахь дэлбэрэлт метроны буудалд болжээ. Цуврал халдлагын улмаас наад зах нь 34 хүн амиа алдаж, 230 хүн шархадсан байна. Халдлагын хариуцлагыг террорист “Лалын улс” бүлэглэл хүлээжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ