Хүүхдийн тасгийн ачаалал ихэссэн хэвээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-23 09:26:09

Томуугийн өвчлөл өнгөрөгч долоо хоногт бага зэрэг буурсан үзүүлэлттэй байгаа ч аймгийн Нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасаг ачаалал ихтэй хэвээр байна.

Сар шинийн баярын өмнө амбулаторын үзлэгийн 4- 7 хувийг томуугийн өвчлөл эзэлж байсан бол баярын дараа огцом өсч, 14 хувьд хувьд хүрсэн. Томуу ихэссэнтэй холбогдуулан Мандалговь хотын захирагчийн захирамж гарч, хүүхдийг хамарсан олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахыг түр хугацаанд хааж, өрхийн Эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн юм. Томуугийн хүндрэлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч хүүхдийн тоо өсч, 23 ортой хүүхдийн тасгийн орыг ч хоёр дахин нэмэгдүүлэн ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар амбулаторын үзлэгийн 12 хувийг томуугийн өвчлөл эзэлж байгаа нь сүүлийн хоёр долоо хоногийнхоос нэг хувиар буурсан үзүүлэлт болж байна. Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн дийлэнх нь 0- 4  насны хүүхдүүд байгаа бөгөөд томуугийн хүндрэл буурахгүй, Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажилласан хэвээр байгааг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ