Хаврын дархлаажуулалтын аяны хүрээнд үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-04-12 11:07:03

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монос компани жил бүр дархлаажуулалтын аяныг өрнүүлдэг уламжлалтай аж. Энэ удаагийн хаврын аяны хүрээнд Дархан хотын иргэдэд зориулан Эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулж, үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ хийж байна.

Тодруулбал, Аяны хүрээнд 400 нэр төрлийн амин дэмийг 5-25 хувь хүртэл хямдруулахын зэрэгцээ иргэдийн тэр бүр хамрагдаж чаддаггүй цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох, эмчийн зөвлөгөө өгөх, даралт үзэх, хүчилтөрөгчийн коктейл үнэгүй өгч үйлчилсэн бол ясны сийрэгжилтийг 500 төгрөгөөр тодорхойлжээ.

Монос Амин дэм салбарт зохион байгуулсан Эрүүл мэндийн өдөрлөг бүтэн өдрийн турш үргэлжилж нийт 150 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлсэн аж.

Иргэдэд зөвхөн эм худалдаалах бус хавар, намрын улиралд дархлаажуулалтын аяныг өрнүүлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулж, түүгээр үзлэг шинжилгээнд хамруулж байгаад иргэд талархалтай хандаж байлаа. Энэ өдөр үзлэг, шинжилгээнд хамрагдсан иргэдийн 30 орчим хувийг хөдөөнөөс мах, сүү худалдан борлуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар ирсэн малчид байсан аж.

Аяны хүрээнд зохион байгуулж буй эрүүл мэндийн өдөрлөг 12-ны өдөр Дархан фарм маркет салбарт үргэлжлэх ажээ.

 

Холбоотой мэдээ