ӨНӨӨДӨР: “Номын сантай цэцэрлэгт хүрээлэн”-гийн нээлт болно

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2019-04-11 07:54:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 11-нд болох үйл явдлын тойм:

“Holiday Inn” зочид буудалд хог хаягдлын менежментийн мэдлэг олгох зорилго бүхий “Өнгө нэм” өдөрлөг болно.

08.30 цагт Барилгын хөгжлийн төвд МХЕГ-аас "Замын байгууламжийн ашиглалт, аюулгүй байдал" сургалт зохион байгуулна. Утас: 91989890

09.00 цагт Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд “Уурхай, уулын үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгжүүдийн ажлын байрны нөхцөл, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн сургалт, зөвлөлдөх уулзалт” болно. Утас: 86150069, 96010235

09.00 цагт “Orient Plaza” төвд Сүхбаатар дүүргийн цэцэрлэгийн ахлах бүлгийн багш нарт зориулсан “Миний биеийн аюулгүйн дүрэм” сургалт болно. Утас: 99881249, 80709688

09.00 цагт “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн төв байранд “Орон нутгийн дулааны эрчим хүчний хэмнэлт, ашиглалтыг дээшлүүлэх зөвлөгөөн” болно. Утас: 88087817

09.00 цагт МХЕГ-т “Байгаль орчны бохирдол, доройтлыг бууруулах нь” сургалт болно. Утас: 91989890

09.30 цагт “Пума Империал” зочид буудалд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын уулзалт болно.

10.00 цагт ЭМЯ-нд ЗТХЯ, БСШУСЯ, НЭМҮТ, ГССҮТ-өөс “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу?” өдөрлөгийн талаар мэдээлнэ. Утас: 99256399

10.00 цагт “Новотел” зочид буудалд “Авлигад залгиулсан Монгол” хэлэлцүүлэг болно.

11.00 цагт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд “Номын сантай цэцэрлэгт хүрээлэн”-гийн нээлт болно. Утас: 99010499

11.00 цагт АТГ-ын "Олон нийтийн төв"-д “Нийтийн хоолны үйлчилгээн дэх эрсдэлд суурилсан мэргэжлийн хяналт шалгалт ба аж ахуйн нэгжийн дотоод хяналтыг бэхжүүлэх” хэлэлцүүлэг болно.

11.00 цагт "Само" корпарицийн байранд Шинжлэх ухаан, технологийн сангаас эрдэм шинжилгээ, боловсруулалтын ажлын үр дүнд бий болсон инновацийн бүтээгдэхүүнийг танилцуулна. Утас: 96656561

14.00 цагт ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуульд “Авто зам, гүүрийн виртуал загварчлал, симуляцийн лаборатори”-ийн нээлт болно. Утас: 99004497, 99078483

Төрийн ордонд

08.30 цагт Багш нарын VII их хурал болно.

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

14.00 цагт УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барина. Утас: 91020880

“Үндэсний мэдээллийн төв”д

11.00 цагт Хуульч Д.Түвшин Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж буй "Цайрт минерал" компанийн туслан гүйцэтгэгч “Хун Юн Син Хан” компанийн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлнэ.

11.30 цагт Иргэн Д.Батдэлгэр Захиргааны хэргийн давж заалдах шатны ерөнхий шүүгч Д.Батбаатар хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлнэ.

Холбоотой мэдээ