Хачигт хазуулахаас сэрэмжлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-04-10 17:51:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хачгийн идэвхжлийн үе эхлээд удаагүй байгаа ч ЗӨСҮТ-д энэ сарын 10-ны байдлаар хачигт хазуулж, эрсдэлд өртсөн 55 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.


2005-2018 онд хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз зэрэг халдвараар 1952 өвчлөл бүртгэгдэн, 20 нь нас барсан. Эдгээрээс хачигт энцефалит өвчин нь халуурах, хордлого, төв мэдрэлийн тогтолцооны гэмтэл, эмнэлзүйн хүнд хэлбэрээр илэрдэг, хүндрэл, үлдэц ихтэй өвчин юм.


Иймд ЗӨСҮТ дараах сэрэмжлүүлэг хүргүүлж байна.

Халдварын голомттой газраар явахдаа хачиг харагдахуйц тод өнгийн, битүү хувцас өмсөж, гар хөлөө ил гаргахгүй байх

Хачгийн голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цаг тутамд биеэ шалгаж хачгийг зайлуулах

Хачиг үргээгч бэлдмэлийг үйлдвэрлэгчийн заавраар хэрэглэх

Хачигт хазуулсан тохиолдолд хачигны хошууг арьсанд үлдээхгүйгээр болгоомжтой ганхуулж, сугалан авах

Хачигт халдварын эрсдэл бүхий голомтот нутагт амьдардаг тухайн газар нутагт зорчих хүмүүс хачигт энцефалитаас сэргийлэх дархлаажуулалтад хамрагдах.

Хачигтай байж болзошгүй арьс шир, ноос ноолуурыг гэр орондоо байрлуулах, хадгалахаас аль болохоор татгалзах, хүүхдээс хол байлгах,

Малчид малаа хачиггүйжүүлэх арга хэмжээ авч, малаа эрүүлжүүлэх

Холбоотой мэдээ