Дуучин Б. Цог гучин жилийн дараа бие даасан тоглолт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-09 20:56:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2019 оны дөрөвдүгээр сарын 13-нд УБ паласын концертын их танхимд дуучин, хөгжимчин Б.Цог анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. 

“Жирийн монгол охин”, “Хүүхэд нас”, “Агшин” киноны дуугаар нь Б.Цогийг үзэгч олон сайн мэддэг.  Б.Цог анх “Хөх тэнгэр” хамтлагт аргил гитарчнаар ажиллаж байгаад гурван андынхаа хамт “Элькондор” хамтлагийг байгуулж, рок попын ертөнцөд шинэ давалгаа үүсгэж байв. Тэрээр Монголын рок поп хөгжмийн ертөнцөд 30 жилийн турш уран бүтээлээ туурвиж байгаа ч, бие даасан тоглолтоо хийж амжаагүй байжээ. 

Он цагийг өртөөлсөн хит дуу, шилдэг уран бүтээлээсээ дээжлэн барих тоглолтдоо “Жирийн монгол охин” дуугаа шинэчлэн дуулж, дүрсжүүлсэн байна. Энэ дуугаа СУИС-д нэг ангид байсан, нэвтрүүлэгч Г.Оюунцэцэгтэй хамтран дуулна.

Мөн тоглолтод "Хар сарнай", "Титэм", "Айзам", "Харш", "Ньюанс", "Мотив" хамтлаг болон дуучин Б.Ангирмаа, Б.Баярцэцэг, Ц.Хулан нар ая дуугаа өргөнө.

Холбоотой мэдээ