ХАА, мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-04-09 15:49:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Михай Галошфайг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр орны хөдөө аж ахуй, мал эмнэлэг, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар малын вакцин бэлтгэх, мал сүргийн эрүүл мэндийг хамгаалахад Унгарын талтай хамтран ажиллаж ирсэн туршлагыг үндэслэн энэ салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломжтойг онцоллоо.


Элчин сайд М.Галошфай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дундаа Биокомбинат УТҮГ-ыг өргөтгөх ажлыг эхлүүлэхээр талууд хамтран ажиллаж байгааг тэмдэглэв.

Холбоотой мэдээ