Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын 99.9 хувийг шийдвэрлэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2018 онд ирсэн хүсэлт, өргөдөл, гомдлын 99.9 хувийг шийдвэрлэсэн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Тодруулбал, өнгөрсөн онд нийт 942 мянга 224 иргэн санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл ирүүлснээс 941 мянга 6 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгчээ. Үүнээс 874 мянга 333 нь хүсэлт, 29 мянга 720 нь гомдол, 39 мянга 122 нь санал, 534 нь талархал байв. Өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн дийлэнх нь нийгмийн халамж үйлчилгээ, орон сууц, зээл, санхүүгийн дэмжлэг хүссэн байжээ.