Мал төллөлт 26.9 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-04-04 15:22:27

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт нийт төллөх малын 26.9 хувь нь төллөжээ. Тус аймгийн хэмжээнд 5951 малчин өрхөд 2,6 сая толгой мал тавтай хаваржиж байна. 

Нийт нутгаар хаваржилт хэвийн, баруун болон хойд талын сумдаар бага зэрэг цасан бүрхүүлтэй байгаа юм. Нийт бэлчээрийн 70 хувь нь өвстэй, 30 хувь нь дунд зэрэг, малын тарга дунд зэрэг байна.

Өмнөговь аймагт 1150,0 мянган хээлтэгчээс энэ сарын 3-ны байдлаар 309.1 мянган толгой хээлтэгч төллөж, гарсан төл 100 хувь бойжиж байна. 

Холбоотой мэдээ