Байгал нуурын эрэгт үйлдвэр барих ажлыг зогсоожээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-03 14:32:42

МОСКВА. /РИА Новости/. Эрхүү мужийн Арбитрын шүүх "АкваСиб" ХХК-г Байгал нуурын эрэг дэх Култук сууринд ус савалгааны үйлдвэр барих ажлыг зогсоожээ. Энэ асуудлаар Байгал нуурын бүс нутаг хоорондын байгаль хамгаалах прокурорын газар шүүхэд хандсан байна.


Прокурорын газар нь "АкваСиб" компани болон Култук суурингийн газрын албаны даргын хооронд байгуулсан газар түрээслэх гэрээг хүчингүй болгож, газрыг буцаан олгохыг шаарджээ. Прокурорын газрын гомдлын дагуу шүүх тус газрыг хамгаалалтад авах шийдвэр гаргасан байна.  


Түүнчлэн "АкваСиб" гэлтгүй өөр бусад компанийг тус газарт барилга барихыг хоригложээ. Үйлдвэр барихаар төлөвлөсөн газрын талбайн хэмжээ 17 мянган хавтгай дөрвөлжин метр аж.

Холбоотой мэдээ