Япон визийн шинэ системийг нэвтрүүлжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-02 16:09:32

ТОКИО. /Japan today/. Ажиллах хүчний хомсдолтой тэмцэж буй Япон улс гадаадын ажилтнуудыг илүү олноор татах зорилгоор визийн шинэ системийг нэвтрүүлжээ.


Японы үйлдвэрийн болон бусад төрлийн ажлын байранд гадаадын хэдэн зуун мянган ажилтан ажиллана гэж тооцоолж байгаатай холбоотойгоор визийн үйл явцыг хянах, гадны ажилтнуудыг товхинуулах үйл явцад дэмжлэг үзүүлэх цагаачлалын шинэ агентлаг байгуулсан байна.


"Гадаад хүмүүсийн амьдралд туслах нь чухал хэрэг юм" хэмээн Цагаачлалын агентлагийн тэргүүн Шоко Сасаки мэдэгджээ. Тэрбээр визийн шинэ сисмемийг үр дүнтэй хэрэгжүүлэхээ амлажээ.


Япон хэлний зохих мэдлэгтэй, ажлын ур чадвартай хүмүүс “Ур чадвартай ажилтан дугаар 1” хэмээх оршин суугчийн статусын өргөдлөө өгөх боломжтой аж. Энэхүү статус нь барилга, хөдөө аж ахуй, асаргаа сувилал зэрэг 14 салбарт 5 хүртэлх жилийн хугацаатай ажиллах эрхийг олгох аж.


Мөн барилга болон хөлөг онгоцны үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан туршлагатай ажилтнууд "Ур чадвартай ажилтан дугаар 2" статусыг олж авснаар оршин суух хугацаагаа сунгах боломжтой гэнэ. Энэ нь тэдэнд гэр бүлийн гишүүдээ авчрах, визийг шинэчлэх тоог хязгаарлалтгүй болгох боломжийг олгох аж.


Ирэх 5 жилийн хугацаанд 1 дугаарын визийг 345 мянга 150 гадаад ажилтанд олгоно гэж Засгийн газар төлөвлөсөн байна. Үүнээс дийлэнх нь буюу 60 мянган ажилтан асаргаа сувилгааны ажил эрхэлж магадгүй байна. 

Холбоотой мэдээ