“Шар хантаазтнууд”-ын 20 дахь удаагийн жагсаал цуглаан болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-31 10:54:25

ПАРИС. /TASS/. Францад өнгөрсөн бямба гарагт болсон “Шар хантаазатнууд”-ын 20 дахь удаагийн жагсаал цуглаанд 33.7 мянган хүн цугларчээ. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны мэдээнд дурдсан байна.


Парис хотод болсон жагсаал цуглаанд 4 мянган хүн оролцжээ. Францын Дотоод хэргийн яамны мэдээлснээр, “Шар хантаазатнууд”-ын жагсаал цуглаанд өнгөрсөн бямба гарагт нийт 40.5 мянган хүн оролцсон бол нийслэл Парис хотод 5 мянган хүн цугларсан байна.


Жагсаал цуглааны үеэр баривчлагдсан хүмүүсийн тоо 100 давжээ. Тэдний 56 нь саатуулагдсан байна. 

Холбоотой мэдээ