Словакийн Ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБРАТИСЛАВА. /РИА Новости/. Словакийн ерөнхийлөгчийн хоёр
дахь шатны сонгуульд өмгөөлөгч Зузана Чапутова ялалт байгуулжээ. Сонгуулийн
хэсгүүдийн 99.96 хувиас авсан мэдээллийг боловсруулсны дараах байдлаар Зузана
Чапутова 58.38 хувийн санал авч сонгуульд ялалт байгуулсан бол түүний өрсөлдөгч
Европын Комиссын орлогч дарга Марош Шефчович 41.62 хувийн санал авсан байна.
Сонгуулийн хэсгүүдийн 60 хувиас авсан үр дүнг тооцоолсны дараа Шефчович ялагдаж байгаагаа хүлээн зөвшөөрч, Чапутовад баглаа цэцэг илгээжээ. Одоогийн төрийн тэргүүн Андрей Киска мөн Чапутовад сонгуульд ялалт байгуулсанд нь халуун дотно баяр хүргэсэн байна.
Ерөнхийлөгчийн албан
тушаалдаа тэрбээр ирэх 6 дугаар сарын 15-нд албан ёсоор орох аж. Өдгөө 45
настай Чапутова нь Словакийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болж байгаа юм.