М.Уранцэцэг Тбилисийн Гран при тэмцээнээс хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-30 12:26:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо энэ сарын 29-31-нд болж байгаа жүдо бөхийн Гран при тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртжээ.

Тус тэмцээнд манай улсаас 15 тамирчин оролцож байгаа бөгөөд энэ удаагийн Гран прид 52 орны эрэгтэй 204, эмэгтэй 167, нийт 371 жүдоч хүч, ур чадвараа сорьж байна.


Өчигдөр болсон тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медалийн эзнээр шалгарсан бол 52 кг-д ОУХМ Б.Хорлоодой, эрэгтэйчүүдийн 60 кг-д гавьяат тамирчин Г.Болдбаатар нар шагналт V байр тус тус эзэллээ.


Харин эрэгтэйчүүдийн  66 кг-д ОУХМ Д.Алтансүх шагналт VII байрт шалгарчээ. Тэмцээн өнөө, маргааш үргэлжилж шилдгүүдээ тодруулна.

Холбоотой мэдээ