Улс түмний найрамдлын их сургуульд Монголын 101 оюутан суралцаж байна

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2019-03-29 16:39:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оросын Улс түмний найрамдлын их сургуульд Монголын 101 оюутан суралцаж байна.


Энэхүү мэдээллийг Москва хотноо ажиллаж байгаа Азийн орнуудын Элчин сайдын яамдын Боловсролын асуудал хариуцсан ажилтнуудад зориулан энэ сарын 27-нд зохион байгуулсан уулзалт, ярилцлагын үеэр тус сургуулийн удирдлагууд танилцуулав. Өнгөрсөн хугацаанд тус сургуульд Монголын 244 иргэн баклавр, магистр, докторын шатлалын боловсрол эзэмшсэн бол одоо суралцаж байгаа оюутнуудын 23 нь хэлний бэлтгэл ангид элссэн байна. Тэдний сурлагын амжилт 2018-2019 оны хичээлийн жилийн өвлийн шалгалт, шүүлгийн дүнгээр 74,0 хувьтай байгаа аж. 


Уулзалт, ярилцлагын үеэр бэлтгэл болон нэгдүгээр дамжааны оюутнуудыг шинэ орчинд дасан зохицоход нь дэмжлэг,  туслалцаа үзүүлсэн оюутнуудад Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн “Баярын бичиг” гардуулах ёслол болов. Энэхүү шагналыг Монголын оюутан, залуучуудаас тус сургуулийн бакалаврын 3 дугаар курсын оюутан Х.Марал, магистрын 2 дугаар курсын магистрант Б.Баттэлмүүн нар хүртэв. Уулзалт, ярилцлагад Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамыг төлөөлөн тус яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү оролцсон юм.

Холбоотой мэдээ