Гуравдугаар сарын 22-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-03-22 08:38:48

09.00 цагт ХХААЯ, Монголын сав баглаа боодлын үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн холбоо болон Монголын Хүнсчдийн холбоотой хамтран зохион байгуулах “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг ХХААЯ-ны хурлын их танхимд болно.

10.00 цагт Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 16 дугаар тогтоолоор баталсан “Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг албан ёсоор танилцуулах уулзалт ХАХНХЯ-ны 10 дугаар давхрын хурлын зааланд болно.

10.30 цагт Монгол хүн сансарт анх ниссэн өдрийг тохиолдуулан энэ өдөр мэндэлсэн хүүхдүүдэд 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр мэндэлсэн иргэд бэлэг гардуулах арга хэмжээ нийслэлийн "Хүрээ" амаржих газарт болно. Утас: 99096678

11.00 цагт Монголын хоккейн шигшээ багийн тамирчид Спорт ордоны 4 давхарын хурлын зааланд мэдээлэл хийнэ.

11.00 цагт НҮБ-ын дэргэдэх Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын захиалгаар судлаач Кевин Миллер, Линда Жонс нарын бүтээсэн "Хөдөө аж ахуйн үнэ цэнийн хэлхээний санхүү" номын нээлт ХХААЯ-ны 1-р давхрын хурлын зааланд болно.

11.00 цагт “Бизнесээ чөлөөлье” хэлэлцүүлэг, үзэсгэлэн яармаг  МЗХ-ны Залуус Танхимд болно.

12.00 цагт Усан спорт сургалтын төв, Хүүхдийн урлан бүтээх төв, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд хамтран Хүүхдийн гэх тодотголтой барилга, байгууламжуудын хувьчлалыг эсэргүүцэн "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.40 цагт Төрийн ордонд зарим иргэдийг Төрийн одон медалиар шагнах арга хэмжээ болно.

12.00 цагт УИХ-д дүн тавих сонгогчдын цуглаан Тусгаар тогтнолын талбайд болно.

18.00 цагт Даунтай хүүхдүүдийн гэрэл зургийн "20+1=Онцгой бэлэг" үзэсгэлэнгийн нээлт "Blue Moon" арт галарейд болно.

“Дэлхийн усны өдөр”-ийн хүрээнд

09.00 цагт  Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв, JCI конгресс салбар байгууллага хамтран “Усны хомсдол ба хүн амын ус хангамжийн асуудал” сэдэвт нээлттэй форумыг МҮХАҮТ-д зохион байгуулна.

09.00 цагт "Олон улсын хилийн усны харилцаа, гэрээ конвенц" сэдэвт хурал Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд болно.

11.00 цагт Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд “Дэлхийн усны өдөр”-ийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт "Ухаалаг Ус" мөсөн баримлын нээлт Чингисийн талбайд болно.

11.00 цагт Ардчилал Шударга Ёс Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос гол мөрөн бохирдож байгаа асуудлаар "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийнэ.

19.00 цагт АНУ-ын "Цангасан ертөнц" баримтат киног олон нийтэд хүргэх арга хэмжээ Өргөө-II кино театрт болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт “Мөнхийн үсэг” ХХК-иас Азийн бүтээмжийн байгууллагын “Загвар байгууллага” болох төсөл хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ. 

11.30 цагт Таван хувийн зээл болон банкуудын лообийгоор батлуулсан хуулийн заалтыг ҮХЦ-д өгөх асуудлаар хуульч О.Батхүү хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00 цагт Монголын урлагийн ажилтны холбооноос Төв аймгийн ЗДТГ, ИТХ-тай хамтран зохион байгуулах “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын VII уралдаан, Дархан уул аймгийн ЗДТГ, ИТХ-тай хамтран зохион байгуулах “Дархан их урлаг-2” хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ