"Эмэгтэйчүүдийн арал"-ыг 1 сая еврогоор зарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-28 13:11:38

МОСКВА/РИА Новости/. Сицилийн эргээс 300 метр зайд байрлах “Isola delle Femmine” буюу Эмэгтэйчүүдийн арлыг 1 сая еврогоор зарах тухай “Travel and Leisure” цахим хуудас мэдээлжээ.


Энэхүү цагираг хэлбэртэй шүрэн арал нь Италийн Палермо аймгаас холгүй байрладаг хувийн эзэмшлийн арал аж. Эхлээд арал 3.5 сая еврогийн үнэтэй байжээ. Ийм үнээр худалдан авах сонирхолтой хүн байгаагүй учир эзэмшигч нь үнийг нь бууруулсан байна.


Энэ арлын тухай эртний домог байдаг аж. Домогт гэрээсээ хөөгдсөн 13 турк эмэгтэй энэ аралд үлдэж, урт удаан аз жаргалтай амьдрах болсон тухай өгүүлдэг байна. Ийм учраас арлыг “Эмэгтэйчүүдийн арал” гэж нэрлэх болсон аж.  

Холбоотой мэдээ