“US Sumo Open 2019” тэмцээнээс Н.Ганзориг хүрэл медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-27 21:40:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн бямба гарагт болсон “US Sumo оpen-2019” тэмцээнээс Монголын тамирчин, аймгийн арслан Н.Ганзориг 115 кг-д хүрэл медаль хүртжээ.


АНУ-ын Лос Анжелес хотод энэ сарын 23-нд сонирхогчдын сумо бөхийн А зэрэглэлийн “US Sumo Open  2019” тэмцээн болж Герман, Украин, АНУ, Канад, Япон, Монгол, Энэтхэг, Египет, Гүрж, Норвеги, Тажикстан зэрэг улсын 70 бөх хүчээ сорьсон байна.


Энэ удаагийн тэмцээнд Украины сонирхогчдын сумочид 15 медаль хүртсэн амжилтаар тэргүүн байрт шалгарчээ.

Холбоотой мэдээ