Авлигын хэрэг үйлдсэн хүнд цаазын ял ногдуулахаар төлөвлөж байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-27 12:02:23

МОСКВА. /РИА Новости/. Авлигын хэрэг үйлдсэн хүнд ногдуулах цаазын ялыг сэргээх асуудлаар ирэх 10 дугаар сард депутатууд болон өндөр албан тушаалтнуудын дунд санал асуулга явуулахаар төлөвлөж байна гэж Украины Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, “Радикал нам”-ын тэргүүн Олег Ляшко мэдэгджээ.


"Дээд Радагийн депутатуудын тоог 250 болгож бууруулах, авлигын хэрэг үйлдсэн хүнд ногдуулах цаазын ялыг сэргээх асуудлуудаар санал асуулга явуулахыг санал болгож байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.


Украины ерөнхийлөгчийн сонгууль 3 дугаар сарын 31-нд болно. Харин парламентын сонгууль ирэх намар болох төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ