Орос, Венесуэл 20 орчим хэлэлцээрт гарын үсэг зурна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-27 10:59:54

МОСКВА. /TASS/. Орос болон Венесуэл улс ирэх 4 дүгээр сард янз бүрийн салбарт хамтран ажиллах 20 орчим хэлэлцээрт гарын үсэг зурах төлөвтэй байгаа тухай Венесуэлийн Төрийн тэргүүн мэдэгджээ.


“Орос, Венесуэлийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны өндөр дээд түвшний уулзалт ирэх 4 дүгээр сард болно. Эдийн засаг, худалдаа, соёл, эрчим хүч, боловсролын салбарт хамтран ажиллах тухай 20 орчим баримт бичигт бид гарын үсэг зурна” хэмээн тэрбээр хэлжээ.


Түүнчлэн хоёр улсын харилцаа холбоо сүүлийн 20 жилийн хугацаанд улам бэхжиж байгааг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ