Бразил хөлөг онгоц эсэргүүцэх пуужингийн туршилтыг явуулжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-22 15:30:05

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Бразилын Тэнгисийн цэргийн хүчин хөлөг онгоц эсэргүүцэх “MANSUP” пуужингийн шинэчилсэн загварын туршилтыг амжилттай явуулжээ. Энэ тухай тус улсын Тэнгисийн цэргийн хүчний цахим хуудаст мэдээлсэн байна.


Энэхүү туршилт нь дээрх загварын хоёр дахь удаагийн туршилт аж. 2016 оны 11 дүгээр сард явуулсан анхны туршилтын үр дүнд пуужинг сайжруулах шаардлагатай болсон байна.


Хоёр дахь удаагийн туршилтаар цэргүүд удирдлага, хяналтын системийн ажиллагааг шалгажээ. Туршилтыг Рио-де-Жанейро хотоос холгүй усан нутаг дэвсгэрт явуулжээ. Далавчит пуужинг "Independencia" хөлөг онгоцны тавцангаас хөөргөсөн байна.  

Холбоотой мэдээ