1983 оноос хойш ашиглаж байсан аппаратыг солилоо

Орон нутагт | Орхон
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 19:04:51

 
Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Дотрын тасаг 1983 оноос хойш ашиглаж байсан цахилгаан бичлэгийн аппаратаа солилоо.

Баян-Өндөр сумын Орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 10 нэр төрлийн тоног төхөөрөмж ирсэний нэг нь дээрх аппарат юм. Тус аймагт зүрхний өвчлөл өндөр үзүүлэлттэй байдаг бөгөөд харамсалтай нь сүүлийн үед бичлэг хийдэг аппарат нь эвдэрснээс болж иргэд Улаанбаатар хотыг зорих болсон юм. Тэгвэл эл асуудал шийгдэгдэж Дотрын тасаг хуучирч, муудсан багажаа ийнхүү солилоо. Нийт 15.4 сая төгрөгийн өртөгтэй багаж, тоног төхөөрөмж иржээ. Үүнийг шууд гэрээний үндсэн дээр нийлүүлсэн юм. Бүсийн оношилгоо, эмчилгээний төв анх 20 сая төгрөгийн үнийн саналыг Баян-Өндөр суманд хүргүүлсэн боловч багасч батлагдсан нь энэ юм. 

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд