“Дэлхийн мөнгөний долоо хоног”-ийг тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-03-18 22:06:08

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг дахь Монголбанкны салбар “Дэлхийн мөнгөний долоо хоног”-ийг оюутан, сурагчидтай тэмдэглэн өнгөрүүллээ.

Дэлхийн улс орнууд жил бүрийн хавар залуучуудын санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр “Global Money Week” буюу “Дэлхийн мөнгөний долоо хоног”-ийг тэмдэглэдэг байна.

Энэ хүрээнд Монгол банкны “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”, "Банкны хөгжил-95" аяны хүрээнд АШУҮИС-ийн Говь-Алтай салбар, МСҮТ-ийн оюутнууд, Есөнбулаг сумын нэгдүгээр сургуулийн 10а ангитай хамтран “Банкны үүсэл, хөгжил, ойлголт, Банк, Төв банкны үүрэг” лекцийг зохион байгууллаа. Энэхүү лекцэд 100 гаруй оюутан, сурагчид цугларан банкны үүсэл хөгжил, үйл ажиллагааны талаарх мэдлэгээ тэлэхийн зэрэгцээ Говь-Алтай аймаг дахь Монголбанкны салбарын үйл ажиллагаатай танилцсан юм.

Холбоотой мэдээ