Зэвсэгт хүчний 98 жилийн ойн өдрөөр мэргэжлийнхээ ур чадвараар өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-03-18 21:19:44
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Монгол цэргийн өдрийг угтаж Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд болон төрийн байгууллагуудын дунд зохион байгуулсан гар бөмбөг, буудлага, сагсан бөмбөг, ширээний теннис, олс таталтын тэмцээнд алба хаагчид мэргэжлийн ур чадвараа сорин  өрсөлдлөө.  

Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгууүлсан Марш тактикийн тэмцээнд Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламж, ОБГ-ын 5 баг оролцож, буудлага, саадтай гүйлт, саадтай мөлхөлт, гранат, бууны задаргаа зэрэг төрлөөр өрсөлдөн багийн дүнгээр аймгийн Цагдаагийн газар түрүүлж, Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламжийн 1-р баг удаалжээ.

Харин төрийн байгууллагуудын дунд зохион байгуулсан спортын тэмцээнд 12 байгууллага оролцож, гар бөмбөг, буудлага, сагсан бөмбөг, ширээний теннис, олс таталтын төрлүүдээр өрсөлдөн багийн дүнгээр  Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламж түрүүлж, Онцгой байдлын газар, Нэгдсэн эмнэлгийн багууд удаалжээ.

Жил бүрийн энэ өдрөөр тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд мэргэжлийн уралдаан тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ нь тэдний ур чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой байдаг ажээ.

Холбоотой мэдээ