Хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /NHK/. Цөмийн зэвсгээс ангижрах талаарх хэлэлцээг үргэлжлүүлэхийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео баасан гарагт БНАСАУ-д уриалсан байна.
“Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс
ангижруулах асуудлаар АНУ-тай хийж буй хэлэлцээгээ түр зогсоох шийдвэрийг БНАСАУ-ын
удирдагчид хэлэлцэж байна” гэж тус улсын Гадаад хэргийн дэд сайд Чой Сон
Хи баасан гарагт мэдэгдсэний дараа М.Помпео дээрх мэдэгдлийг хийжээ.
“Манай улс АНУ-ын
шаардлагад ямар нэг байдлаар буулт хийхгүй” гэж Чой Сон Хи онцолсон юм.
“Хоёр талын
хэлэлцээ цаашид үргэлжилнэ хэмээн найдаж байна. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Ханой
хотноо АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ цөмийн болон пуужингийн туршилт
хийхгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн” гэж М.Помпео хэлжээ.