Марш тактикийн тэмцээнд Зэвсэгт хүчний 311 дүгээр анги тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-03-15 10:24:51

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчин байгуулагдсаны 98 жилийн ой, "Монгол цэргийн өдөр"-ийг угтан  энэ сарын 14-ний өдөр зохион байгуулсан аймгийн Засаг даргын нэрэмжит “Марш тактик тусгай бэлтгэлийн аварга тасаг” шалгаруулах тэмцээнд нийлбэр дүнгээр хурандаа Ц.Буянтогтох захирагчтай Зэвсэгт хүчний 331 дүгээр анги тэргүүллээ.

Харин Зэвсэгт хүчний 340 дүгээр анги, Хилийн цэргийн 0165 дугаар анги удаах байруудад тус тус шалгарлаа.

Тус арга хэмжээг үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сурталчлах, харилцан туршлагаа солилцох боломж бүрдүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг нь сайжруулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм. Энэ удаагийн тэмцээнд зэвсэгт хүчин, хилийн цэргийн анги нэгтгэлүүд болон Тагнуулын газар, Цагдаагийн газар зэрэг байгууллагуудаас нийтдээ долоон баг оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Тэмцээнд амжилттай оролцсон багуудад аймгийн Засаг дарга А.Гылымхан шагнал гардуулж баяр хүргэлээ.

Холбоотой мэдээ