“Гүүдсек” үнэт цаасны компани Дундговь аймагт салбараа нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-03-14 22:13:25
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд “Санар” ҮЦК дангаараа үйнэт цаасны данс нээх үйлчилгээг үзүүлж байсан бол “Гүүдсек”  үнэт цаасны компани салбараа нээж, 2 дугаар сарын 28-наас үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тус компаний салбар нь Сайнцагаан сумын 7 дугаар багт байрлах Анужин төвд үйл ажиллагаагаа явуулж байна. 

“Гүүдсек” ҮЦК нь Монгол Улсын хөрөнгийн биржийн зах зээл дээр 2008 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш ийнхүү 11 дэх аймагтаа салбараа нээлээ. 

Тус компани нь арилжааны зуучлал,  андеррайтер (шинээр хувьцаа гаргаж буй компаниас нийтэд санал болгож буй хувьцааг анхдагч зах зээл дээр борлуулах, худалдан авах)-ийн болон хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээг үзүүлэх бөгөөд онлайнаар хувьцааны дансаа нээх боломжийг бий болгосноороо бусад ҮЦК-аас онцлог ажээ.

Онлайнаар хувьцааны дансаа нээхийн тулд иргэд http://goodsec.mn/guide хаягаар хандан мэдээлэл авч, бүртгүүлснээр Эрдэнэс таван толгойн 1072 ширхэг хувьцааны дансаа нээлгэх боломжтой болжээ.   

Холбоотой мэдээ