Шинэ багуудын үйл ажиллагаа жигдэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-19 20:21:32

Дорноговь аймгийн ИТХ-ын  2015 оны хоёрдугаар сарын  03-ны тогтоолоор  Замын-Үүд суманд шинээр хоёр баг нэмж байгуулахаар шийдвэр гарсан.  Шийдвэрийн хэрэгжилтийг хангах үүднээс  сумын ИТХ-аас Борхой, Сүлд зэрэг хоёр багийг байгуулсан бөгөөд эдүгээ үйл ажиллагаа нь жигдэрчээ.

Тус сум өмнөх гурван багтайгаа нийлээд таван багтай болсон бөгөөд хүн ам нутаг дэвсгэрийн харьяаллаар нь тэнцүүлэн хуваахад нэгдүгээр баг 866 өрхийн 2840, 1349 өрхийн 4481 хүн амтай, гуравдугаар баг 746 өрхийн 2218 хүн ам, Сүлд баг 1047 өрхийн 3545 хүн ам, Борхой баг 877 өрхийн  2746 хүн амтай болсон аж.

Замын-Үүд сумын бүртгэлтэй хүн амын тоо 17 мянга орчим  болжээ. Мөн шинэ багуудын Засаг дарга болон Иргэний нийтийн хурлын дарга сонгогдож ажилдаа орсон байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ